Ираны алдарт бөх Саид Моллаи иргэншлээ сольж Монгол Улсын тамирчин болжээ

Arslan.mn

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос  Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16533