“Ойлгоё-Хүндэлье” аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус НЭГДЛЭЭ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ.

Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга  хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16599