Мотоциклын хөдөлгөөнийг түр хориглолоо

Arslan.mn

Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/589 дугаар захирамж гарчээ. 

Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклын хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа. Захирамж 2020 оны гуравдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд хүчинтэй юм. Тиймээс иргэд хориглосон хугацаанд мотоциклоор зорчихгүй байж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох албанаас санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16600