СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ногоон паспорт гаргаж өгнө хэмээн 6.5 сая төгрөг залилжээ

Arslan.mn

Виз найдвартай, хурдан хугацаанд гаргаж өгнө гэж иргэдийн залилах тохиолдол буурахгүй байгааг ЦЕГ-аас мэдээллээ.  Тэр дундаа албан паспорт гаргаж өгнө хэмээн  залилах  гэмт хэрэг цөөнгүй гарч байна.

Тухайлбал нэгэн  иргэн ногоон паспорт гаргаж өгнө гэсэн этгээдэд 6.5 сая төгрөг өгч, залилуулжээ.

Албан паспорт учраас танил хүнээр дамжуулан гаргана гэж удаан хугацаанд хүлээлгэсээр эцэст нь  сураггүй алга болжээ. Эхлээд 5 сая төгрөг өгч, дараа нь 1.5 сая төгрөгийг нэмж өгчээ. Түүнтэй ярьж байсан утасны дугаар холбогдохгүй, очиж уулзаж байсан ажлын байран дээр очиход түүнийг байхгүй гэжээ. Удалгүй тухайн иргэн залилуулснаа мэдэж цагдаад хандахаар болсон байна.

Албан паспорт гаргана гэх залилангаас гадна  визний залилан буурахгүй байна. Гэхдээ хүмүүс залилуулаад цагдаад мэдэгдэж, бүртгүүлдэггүй нь энэ төрлийн гэмт хэрэг даамжрахад нөлөөлдөг байна. Тиймээс хэрвээ хэн нэгэнд залилуулсан бол заавал цагдаад мэдэгдэж байхыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16626