“Чалко”-д төлөх 350 сая ам.долларын ЗЭЭЛИЙГ бүрэн барагдуулжээ

Report.mn

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийг бүрэн төлж дуусчээ.

Ингэснээр Тавантолгойн ордын Зүүн болон Баруун Цанхийн нүүрсний ордын бүх орлого орлого Монгол Улсын төсөвт 100 хувь төвлөрөх боломж бүрдэж байгаа юм хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэв.

Тэрбээр, “2010 оноос хойш “Чалко” компанид 240 орчим ам.долларын зээл төлж, өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 110 сая ам.долларын өр үлдсэн байсан. Үүнийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа. Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулснаар 72.5 боллоо.

"Эрдэнэс Тавантолгой" компани 2017 онд 11.5 сая тонн нүүрс олборлож 550 сая ам.долларын орлого олохоор төлөвлөсөн байна. Он гарснаас хойш 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.2 сая тонныг нь экспортод гаргажээ.

Ерөнхий сайдын зүгээс энэ онд дотоодод төлөх өр төлбөрүүдээ барагдуулах, 1072 хувьцаанд ашиг хувиарлах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Нүүрсний үнэ тогтвортой байгаа тохиолдолд 1072 хувьцаанд ашиг хувиарлах асуудлыг энэ онд багтаан эхлүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, гадаадын зах зээлээс хөрөнгө босгох зэрэг томоохон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1665