Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motors” корпораци “Takata” компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрэнд асуудал үүссэнтэй холбоотойгоор дэлхий даяар борлуулсан 2,9 сая ширхэг автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
Эх сурвалжын мэдээлснээр Toyota Corolla машины ес дэхь үе /Е120, Е130/, 10 дахь үе /Е140, Е150/, түүнчлэн Toyota RAV4-д энэ арга хэмжээ хамаарч байгаа аж. Компанийн үзэж байгаагаар, эдгээр машинуудад гэмтэлтэй насос бүхий аюулгүйн дэр тавигдсан байна.
Японд нийтдээ 750 мянга орчим машиныг эргүүлэн татах бол Хятадаас 650 мянга, Ойрхи Дорнод, Далайн орнуудаас 1,16 сая ширхэг машиныг татахаар шийдвэрлэжээ.