Дөрвөн төрлийн тэтгэврийн зээл ТЭГЛЭГДЭНЭ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа. Уг хуулийн төсөлд дараах дөрвөн төрлийн тэтгэврийг тэглэхээр зохицуулжээ.

ҮҮНД:

  • Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
  • Тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол,
  • Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол, 
  • Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол  мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16917