ЗУРГААН САЯ ТӨГРӨГ хүртэлх тэтгэврийн зээлийг улсаас тэглэж, үлдсэнийг иргэд өөрсдөө төлнө

Arslan.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх хуулийн төслийг өргөн барьсан.

Ингэснээр иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан батлахаар болоод буй.

Уг төсөлд тэтгэврийн зээлийг тэглэхдээ тодорхой хязгаар тавихаар тусгажээ.

Тодруулбал, тус хуулийн төсөлд төрөөс зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж, үлдсэнийг нь иргэд өөрсдөө төлөх хувилбарыг тусгасан байна. 

Төслийг маргаашаас байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн батална. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад уг санал өөрчлөгдөж магадгүй байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ "2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй гэдгийг хэлсэн. Иймд зургаан сая хүртэлх зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал гарсан" хэмээн хэлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16986