“Яг түүн шиг-2” шоуны анхны дугаарын тааврын эзэн болоод байсан найм дахь оролцогч тайзнаа гарлаа. Тэрээр хэн байсан гээч өмнөх “Яг түүн шиг” шоуны шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан дуучин Г.Ганхүү. Тэрээр тусгайлан нууцлаг хэвээр байсаар шоуны эхний дугаар дээр гарч ирсэн учраас базер дарж сонголт хийсэнгүй. Харин монголын рок подын амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн уран бүтээл ээнэ дэлхийн элбэрэлт сайхан ээжүүдийг магтан дууллаа.
Дуучин Г.Ганхүү: Энэ шоунд оролцох сэдэл бол маш энгийн. Би сошиалд идэвхтэй нэгэн. Тэнд 70-80-аад оны эмээ өвөө нар болимоор юм аа гэсэн коммент явж байсан. Тиймээс би өөрөө 60-аад оных. Тэр ч утгаараа яагаад 40, 50, 60 оныхоныгоо төлөөлөөд энэхүү шоунд оролцож болохгүй гэж гээд “Яг түүн шиг-2” шоунд оролцож байна гэлээ.
Шүүгч Б.Наранзун: Би юу хийчих вэ. Ирэх жил энэ суудал дээр суух уу үгүй юу гэдэг сонин болоод эхэллээ шүү. Энэ суудалд жаахан юм шүглэж эхэлж байна уу үгүй юу. Түрүүнээс хойш доороос юм хатгаад биеэ барьж суулаа. Эхний дугаар болохоор биеэ барьж байна. Дараагийн дугаараас өөрийг чинь уйлуулна аа.
Шүүгч Г.Ундармаа: Хэрвээ би өөрийг тань оролцож байгааг мэдсэн бол би шүүхгүй л гэх байлаа.
Н.Онон: Ингэж 50 наслах ёстой юм аа. Энэ залуу шиг ана мана үзэх ёстой. Ганхүү шүүгч ажилдаа орохгүй гэсэн нь сая л ингэж мэдэгдлээ.
Хэрвээ танд дуучин Г.Ганхүүгийн үзүүлбэр таалагдсан бол 8 гэдэг дугаарыг найман оролцогчийн үзүүлбэр дууссаны дараа 155115 дугаарт илгээж дэмжээрэй.