ЗААВАРЧИЛГАА: Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ ХААНА, ХЭРХЭН суурилуулах вэ?

Arslan.mn

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай. Мөн түргэн тусламж руу залгах нь зүйтэй.  Ногоон гэрэл нь 30 секунт тутамд анивчиж байна. Энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх юм. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ. Төхөөрөмжийг өрх бүрт гарын авлагын хамт тараана гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек тайлбарласан.

Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна.

Суурилуулах байршил: 

Унталгын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унталгын өрөөндөө суурилуулаарай. Унталгын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд унталгын өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой.

Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.

Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:

  • Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй.
  • Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй.
  • Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй.
  • Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17080