Хүүхдэд тохирсон гутал сонгох нь чухал. Үүний тулд хүүхдийн улны хэмжээг зөв авсан байх хэрэгтэй. Гаднаас харахад хүүхдийн улны хэлжээ урт өргөөшөө том харагддаг. Хүүхдийн улны хэмжээг зөвхөн зогсоо байрлалаас хэмжиж авах хэрэгтэй.
Хуудас цаасан дээр хүүхдээ зогсооно. Харандаа үзэг ашиглан хүүхдийн улны дотор талын голын хэсгээс эрхий хуруу луу дараа нь гадна талаар эхлэлийн цэг хүртэл зурж тэмдэглэнэ. Улны уртыг өсгийний цэгээс эрхий хуруу хүртэлх хэмжээгээр 0,5 см зайтай томоор авч тодорхойлдог. Хэрэв улны урт 25.2 см байгаа бол 25.5 см авахад болно. Гутлын размернь улны уртыг харуулсан байдаг.
Хүүхдийн гутал бага байгааг хэрхэн мэдэх вэ?
1. Хүүхдийнхээ хөлийг хар. Хэрэв хуруу нь улайсан, мөр гарсан, эвэр үүссэн бол хүүхэд өсөж гутал нь багадсаны шинж.
2. Хурууны урд талын зайг хар. Хуруугаараа гутлын хоншоорын дараад үз эрхий хуруу гутлын хоншоор хооронд 15 мм зайтай байх хэрэгтэй.
3. Гутлын түрүү нь хөлийн хэр барьж байгааг давхар харах хэрэгтэй. Гутлын түрүү хөлийн хооронд бага боловч зайтай байх ёстой.
4. Өсгий хэсгийн харах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн хөл гутлын өсгийнөөс илүү гарч эсвэл өмсөхөд барьж байвал хүүхдэд том размер хэрэгтэй гэсэн үг.
Хүүхдийн хөлийн хуруу гутлын зай
Хүүхдийн хөлийн хурууны мэдрэл сайн хөгжөөгүй байдгаас хүүхдүүд гутал нь таарч байгаа үгүйг эцэг эхдээ хэлж чаддаггүй. Хүүхдийн гуталд хуруу нь чөлөөтэй хөдөлж байх сул зай хэрэгтэй байдаг. Хүүхдийн эрхий хуруу гутлын хоншоор хооронд 15 мм зай байх хэрэгтэй бөгөөд хүүхэд алхахад хөлийн ул нь тэлдэг байна. Ингэснээр хүүхдийн хөлийн хуруу хумигдахгүй хөл нь зөв хөгждөг байна.
Яагаад 15 мм гэж байгаа бол гэж гайхаж байгаа байх: хөл бүрэн гишгэхэд ул 7 мм хүртэл сунадаг байна. 8 мм нь хөл сунах боломж олгодог байна.
Хүүхдийн гутлыг сонгохдоо:
Хүүхдэдээ авч өгөх гэж байгаа гутлын улыг гаргаж хүүхдийн хөлийг дээр нь тавьж үзэх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн хөл тулж байвал бага гэсэн үг, хөлийн эрхий хуруунаас улны эрмэг хүртэл 15 мм-ээс их байвал том гэж ойлгох хэрэгтэй.
Хөлийн размерын хэмжиж байх хэрэгтэй.
Хүүхдийн хөл хурдан өсдөг болохоор эхний жилүүдэд хөлийн хэмжээг байнга хэмжиж байх хэрэгтэй. 3 хүртэлх насны хүүхдийн хөлийг 2-3 сард нэг удаа, 3-7 настай хүүхдийн хөлийг 4-5 сард нэг удаа хэмжиж байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд буруу гутал сонгож өгвөл булбарай ул нь өвдөх болно гэдгийг санах хэрэгтэй шүү.