Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд нэгдүгээр сарын 25-27-нд АМАРНА

Arslan.mn

Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хоёр орны автозамын хилийн боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна.

Шар тооллын дагуу Хятадад эдгээр өдрүүдэд цагаан сарын баяр тохиож буй тул ийнхүү автозамын боомтууд хааж, харин Замын-Үүд төсөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ АВТО ЗАМЫН БООМТУУД:

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17124