Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж.

Тиймээс энэхүү төслийг өргөжүүлж, илүү боловсронгуй болгон хүүхдийг аюулгүй зорчуулах зорилгоор UB school аппликэйшн боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвч хүүхдүүдэд олгохоор байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдэд олгох ухаалаг бугуйвчийг гардуулан өглөө. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.

Ийнхүү “Сургуулийн автобус” төсөл илүү боловсронгуй болж сурагчид байршил тогтоогч бүхий гарын бугуйвчтай болж байна. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулж ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг хүргүүлж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17127