Шийдвэр гүйцэтгэгчийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлаж байна

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойрогт ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 167, 171, 188, 128, 219, 153, 125, 218 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан - 1 шийдвэр гүйцэтгэгч;
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба - 206 дугаар тойрог;
Төв аймаг - 87 дугаар тойрог;
Өмнөговь аймаг - 70 дугаар тойрог;
Баянхонгор аймаг - 14 дүгээр тойрог;
Дундговь аймаг - 34, 35 дугаар тойрог;
Булган аймаг - 12 дугаар тойрог;
Өвөрхангай - 60, 62 дугаар тойрог;
Замын-Үүд - 27 дугаар тойрог;
Говьсүмбэр - 21 дүгээр тойрог;
Сүхбаатар - 81 дүгээр тойрог;
Увс - 94 дүгээр тойрог;
Өмнөговь аймаг Ханбогд сум - хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч;
Хэнтий аймаг - 112 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч.
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй;
35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
Дээд боловсролын дипломын хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх;
Цахим үнэмлэхийн хуулбар;
Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

Эх сурвалж: НШШГГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17134