Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд жагсаал зохион байгууллаа

Arslan.mn

Улсын хэмжээнд 2011 онд 688 бүртгэгдэж байсан залилах төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жил 4600 болж өссөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар залилах гэмт хэрэг 2017 онд зургаа, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн дүн мэдээтэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд энэ сарын 18-нд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ард иргэдийг залилах гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэрэмжлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэх зорилгоор аймгийнхаа төвд жагсаал зохион байгуулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17137