2019 онд ХДХВ, ДОХ-ын 286 тохиолдол бүртгэгджээ

Өмнөх оны эцсийн байдлаар Монгол улсад ХДХВ, ДОХ-ын 286 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас 46 хүн нас барсан байна. Үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулж буй олон улсын байгууллагын зардлын  85 хувийг Глобаль сангийн санхүүжилт эзэлдэг.

Глобаль сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Монгол улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд Глобаль сангаас хуваарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. Төсөл боловсруулах ажлын хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав.

Энэхүү уулзалтанд хамтрагч байгууллагуудын төлөөлөл 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлоход санал солилцлоо. Төслийг 2020 оны гуравдугаар сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.

Эх сурвалж: ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17147