Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
"The Hu" хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Одоогоор аялан тоглолт эхлээд тав хонож байгаа ч бүх тоглолтын тасалбар зарагдаж дуусаад байна.