ШҮҮХЭД эрүүгийн хэрэг бүртгэл, хяналтын нэгдсэн СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ

Report.mn

Эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирээд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, Прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх хүртэл бүх ажиллагааг бүртгэх, таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гарах боломжтой систем өнөөдрөөс ашиглалтанд орлоо.

Report.mn

Энэхүү иситемийг нэвтрүүлэхэд ШЕЗ, ХЗДХЯ хамтран ажилласан бөгөөд програм даалгаврыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж програмын хөгжүүлэлтийг яамны цахим төслийн нэгж боловсруулсан байна.

Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл Цагдаа, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сан байх бөгөөд Эрүүгийн хэрэг бүртгэл, хяналтын нэгдсэн системээр дамжуулан шүүхийн хувьд Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай мэдээлэл солилцдог болж байна.

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1719