Санхүү, хууль, уул уурхайн мэргэжилтэй хүнийг “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллуулна

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөжээ. Тодруулбал, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д оруулах юм байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн  анхны хурлаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны тавдугаар сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17225