Засгийн газраас МСҮТ-ийн тэтгэлгийг 200,000 төгрөг болгох шийдвэр гаргалаа

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх "Тэмүжин өрлөг" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17297