Зээлгүй ахмадуудад сая төгрөгийн ҮНЭТ ЦААС олгоно

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг 6-аас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. 

Мөн тэрбээр хэлэхдээ "Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. 

Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан.

Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийн 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол орж байна.

Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэж байгаатай холбоотойгоор дараах хоёр журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулж, хэлэлцүүлж байна.

Нэгдүгээрт, Тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам

Хоёрдугаарт, Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хоёр журам

Журмууд хэлэлцээд, баталвал "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал жигдэрч, Засгийн газрын шийдвэр гараад дуусаж байгаа гэхэд болно.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь тэтгэвэр авагчдад олгох арга хэмжээ зохион байгуулагдаад дуусаж байна.

Түүнчлэн урьдчилсан байдлаар 6 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 6 хувиас дээш тогтоогдохгүй байх гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ үүнийг Монголбанк болон арилжааны банкууд харилцан тохиролцож чадаагүй байгаа. Удахгүй хүүтэй холбоотой асуудлууд тогтох байх." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17311