Баар, цэнгээний газрыг ХААХ САНАЛ гаргажээ

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа.

Онцгой комиссын хуралдааны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдсан бөгөөд коронавирусийн өнөөгийн ерөнхий нөхцөл байдал, ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.

Тодруулбал, хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ яг албан ёсоор хаах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба шөнийн 00:00 цаг хүртэлх ажиллуулах одоогийн хуваарийг хэвийн мөрдөх шийдвэр хэвээр байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 24539 болсон бол нийт 492 өвчтөн нас барж, 911 өвчтөн бүрэн эдгээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17330