Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, хуулийн төсөл гурав, тогтоолын төсөл ес, олон улсын гэрээ, хэлэлцээрийн зургаан төсөл  хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, хоёр танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанд хүргүүлжээ.

Түүнчлэн албан тушаалтныг томилох, чөлөөлөх таван асуудлыг хэлэлцсэн гэдгийг тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр мэдээлэв. Мөн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. 

Arslan.mn

Хууль тогтоох үйл ажиллагаа, байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон гадаад зээлтэй холбоотой зургаан хэлэлцээрийн төслөөр санал, дүгнэлт гарган бусад байнгын хороонд хүргүүлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17374