СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман сартай хүүхэд резинэн чихрэнд хахасны улмаас нас баржээ

Архангай аймгийн Өлзийт суманд хоёрдугаар сарын 7-ны өдрийн 07.30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарлаа. Хэргийн газарт очиж шалгахад, ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байдалтай байжээ.

Урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтанд байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17409