Владимир Путин амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

Report.mn

Өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын метроны буудалд дэлбэрэлт болсны улмаас 11 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас жил хүрэхгүй хугацааны өмнө тус улсын томоохон хотуудын нэгд гарсан энэхүү хэргийг албаныхан террорист халдлага байж болзошгүй гэж үзэж байна. Орон нутгийн цагаар 14.40 цагийн орчим "Сенная Площадь" болон "Технологический Институт" өртөөнд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэж ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хорооноос мэдээлсэн байна.

Мөн ойролцоох "Плошадь Востанния" өртөөнд хүчтэй тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг салгасан төдийгүй энэхүү үйлдлийг террорист халдлагын шинжтэй байна гэж албаныхан мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх хэргийн улмаас амиа алдсан болон гэмтэж, бэртсэн иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1743