Токио хотын цахилгааны ил утаснуудыг далдлахад 6.8 тэрбум ам.доллар зарцуулна

Report.mn

Япон улс 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хүрээнд Токио хотын ил харагдах цахилгааны утаснуудыг авч, улмаар хотын үзэгдэх орчныг сайжруулах төсөлд нийт 6.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна. Тус улсын Засгийн газраас 2019 оны санхүүгийн жилийг дуустал, цаашлаад ойрын таван жилд багтаан 900 орчим км замд байрлах цахилгааны утаснуудыг авч, газар доогуур байршуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд гарах 6.8 тэрбум ам.долларын зардлын гуравны хоёрыг Японы Засгийн газраас, үлдсэн хэсгийг “Tepco”, “NTT” корпораци зэрэг цахилгаан шугам сүлжээ, холбооны компаниуд гаргана гэж албаныхан мэдээлсэн байна.

Токио хотод ойролцоогоор 35 сая орчим цахилгааны утас барилгуудтайгаа зэрэгцэн, ил, дээшээ үзэгдэх орчин хязгаарлан байрладаг нь дэлхийн өөр аль ч хотод байхгүй дүр зураг гэдгийг ажиглагчид онцолсон байна. Парис, Лондон зэрэг хотууд цахилгааны утсаа 100 хувь газар доогуур татсан байдаг бол Токио хотод энэ нь долоон хувьтай байгаа ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1746