Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо ХААЛАА

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргав. БНХАУ, Монголын хоорондын нислэг, төмөр замын тээврийг маргаашнаас зогсоохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хаахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн БНХАУ-ын нэг иргэнийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар болов.

Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17487