“Алтан чадамж“ сургалтын төвийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

Arslan.mn

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Алтан чадамж интернэйшнл ХХК-ийн "Алтан чадамж" сургалтын төвийн үйл ажиллагаанд иргэний мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд тус сургалтын төв нь 10 суралцагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулж ажиллалаа.

Сургалтын төвийн удирдлагад үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоох, багш нарыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дур мэдэн сургалт явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахим хичээл явуулах талаар мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17501