Улсын хэмжээнд нэг албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

Arslan.mn

Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Энэ жил улсын хэмжээнд 41685 албан тушаалтан 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

Хоёрдугаар сарын 15-ны 00 цагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг бүрдүүлэлтийн програм хаахад нэг хүн ХОМ-ээ бүртгүүлээгүй байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт шууд мэдүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 283 албан тушаалтан бүгд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17518