Эрүүл мэндийн салбарынханд илүү цагийн хөлс олгоно

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн төв госпиталийн үйл ажиллагаатай очиж танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв.

Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМЯ-аас шийдвэрлэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17537