БАНКУУД: Гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд ажлын цагийн хуваарьтаа өнөөдрөөс өөрчлөлт оруулж эхэлсэн байна.

Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

Харин Худалдаа хөгжлийн банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгосон бол Капитрон банк цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17545