Гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаясан 1800 иргэнийг торгожээ

Arslan.mn

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан.

Энэ хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч торгожээ.

Arslan.mn

Энэ талаар  МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17552