СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр танилцсан этгээд насанд хүрээгүй охиныг хүчирхийлжээ

Arslan.mn

Энэ сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 3-р хорооллын эцэст буудлын өрөөнд 15 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн хэрэг гарчээ.

Тодруудбал, хохирогч охин 20 орчим насны эрэгтэйтэй “фэйсбүүк”-ээр танилцаж, уулзсанаар гэмт хэргийн хохирогч болсон байна.   Бага насны хүүхэд хүчирхийлсэн тус  хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, улмаар уулзах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас хүүхэд, залуучууд, эцэг, эхчүүдэд сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17597