А.Амбасэлмаа: Бусан-УБ-ын чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн болон хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.

Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 19-нд ХӨСҮТ-д нэг хүнийг, Завхан аймагт нэг хүнийг тусгаарлаж, лабораторийн шинжилгээ хийсэн. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Мөн өчигдрийн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан. Эдгээр оюутнуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байгаа юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17598