СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдагч эмэгтэйн хоолойд хутга тулган дээрэмдсэн ДЭЭРЭМЧИНГ барьжээ

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 16-639 тоотод байрлах “Тамир” хүнсний 8 нэрийн дэлгүүрт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагт хар өнгийн маск, ороолтоор нүүрээ халхалсан 25-30 орчим насны эрэгтэй хүн орж худалдагч эмэгтэйн хоолойд хутга тулган 500.000 төгрөг, 200.000 төгрөгний цэнэглэгч карт, 2 блок парлиамент тамхи дээрэмдсэн хэргийг Хөвсгөл аймгийн Харъяат Ж гэгч үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сүхбаатар дүүрэг цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран илрүүлжээ.

Сэжигтэй этгээдийн орогнож байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game box” интернэт тоглоомын газар мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн засаг даргын №А/108 тоот тушаалын хэрэгжилтийг хангаагүй иргэдэд үйлчилж ба Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Нийслэлийн засаг даргын гаргасан албан даалгавар, захирамжийг биелүүлэн ажиллахыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17601