Сөүлд суугаа Монголын элчин сайдын яамнаас иргэддээ СЭРЭМЖЛҮҮЛЭВ

Arslan.mn

БНСУ-д шинэ коронавирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ. 

Сэрэмжлүүлэгт, "БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын ЭМЯ-наас гаргаж буй зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих.
Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339, Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. 

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтойг зөвлөжээ. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авах юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17622