Өнөөдөр 08:00 цагаас авто тээврийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн ХААЛАА

Arslan.mn

Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож байна. 

Улсын Онцгой комиссын хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь хоёрдугаар 27-ны өдрийн 08:00 хүртэл үйлчилнэ.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа юм.

Шийдвэртэй холбоотойгоор хязгаарлалтын өдрүүдэд нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл буюу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, 361 гарам, Баянзүрхийн товчоо, Гүнт, Туул тосгон-Био, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан автомат хаалтыг байрлуулаад байна.

Мөн байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17627