Улсын Онцгой комисс шинийн 2-нд хуралдана

Arslan.mn

Улсын Онцгой комисс шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, коронавирусний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, шаардлагатай тохиолдолд зарим шийдвэр гаргана.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс орон нутгийн бүх замыг хааж эхэлсэн. Улсын Онцгой комисст ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд бүх автозамыг хааж хяналтад авчээ.

Улсын хэмжээнд нийт 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж  байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17631