Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ хуралдана. Хуралдаан Төрийн ордон буюу Шадар сайдын өрөөнд 14.00 цаг эхэлнэ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өсөн байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын хуралдааныг шуурхай хуралдуулахаар болжээ.