Ч.Хүрэлбаатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахгүй

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх гэж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эдийн засгаас дэмжих үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага ханган нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлнэ. Ингэхдээ хилээр гараад тэр өдөртөө буцаж орж ирсэн байх зэрэг шаардлага тавьж байгаа. 

Хоёрдугаарт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахааргүй болсон. Үүнийг УИХ-аар шийдвэрлэнэ. 

ААН-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож байгаа үед торгууль ногдуулахгүй байх хууль эрх зүйн шаардлага үүсч байна. Энэ асуудлыг асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлэнэ. 

Энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд зориулсан зохицуулалт. " гэлээ. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
17678