Балтийн тэнгисийн эргийн Литва улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
Умард Италийн Верона хотоос энэ долоо хоногт эх орондоо эргэж ирсэн эмэгтэй халдвартай нь тогтоогдсон байна.
Мөн Африк тивийн хамгийн их хүн амтай Нигери улс өнөөдөр бас Covid-19 вирусийн халдварын анхны тохиолдлыг бүртгэгдсэн байна.
Тус улсад ажилладаг Италийн иргэн хоёрдугаар сарын 25-ны өдөр Милан хотоос Лагос хотод ирэхдээ коронавирусийн халдвар тээж ирсэн тухай Нигерийн эрүүл мэндийн сайд мэдээлжээ.