ВВС: Монголчууд агаарын бохирдолтой холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал хийлээ

Report.mn image

Их Британийн ВВС агентлаг бямба гарагт Улаанбаатар хотод болсон утааны эсрэг "Боож үхлээ" жагсаалын талаар онцлон бичсэнийг орчуулан хүргэсэн байна.

"Монголын хэдэн мянган иргэн бямба гарагт нийслэл Улаанбаатар хотдоо эсэргүүцлийн жагсаал хийж, агаарын бохирдолтой тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг засгийн газартаа уриаллаа.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид цельсийн -20 хэмийн хүйтэнд жагсаал хийлээ. Тэдний зарим нь амны хаалт зүүж, хар шаар барьсан байв.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг болох Улаанбаатар нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог юм.

Өвлийн улиралд Улаанбаатарын оршин суугчид гэр орноо дулаацуулахын тулд нүүрс түлснээр агаарын чанар эрс дорддог.

Жагсагчдын нэг нь “Сэр, утааг үнэрт!” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан байлаа.

Монголчууд энэ өвөл хоёр дахь удаагаа утааны эсрэг жагсаал хийсэн нь энэ юм" гэж онцолжээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс орж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
178