Сангийн яамыг аудитын шалгалтаар үнэн, шударга дүгнэсэн гэв

Report.mn

Өнөөдөр Сангийн яаманд 2017 онд зохион байгуулсан Аудитын дүгнэлтийн талаар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Х.Энхбаатар, Сангийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Э.Оюунболд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн яамны аппаратын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд ээлжит аудит хийсэн тухай дурдлаа. Тус шалгалтын дүгнэлттэй холбогдуулан Сангийн яамны зүгээс зөрчилтэй гэж үзсэн дүгнэдтүүдэд тайлбар хийж, Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлжээ.

Report.mn

Албан бичигт, тухайлбал Шилэн дансанд 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг байршуулаагүй талаар дурдахдаа Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 112, 334- р тогтоолуудаар “Сайн малчин”,“Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гарч, тухайн үед нь Монгол банкнаас санхүүжүүлсэн. Энэхүү хөтөлбөр, арга хэмжээний зардал нь тухайн үед 2016 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй байсныг төсвийн тодотголоор Сангийн яамны төсөвт тусган УИХ-аас баталсаны дагуу буцаан төлсөн байна.Тодотговол, 6 дугаар сард зарцуулсн мөнгийг 12 дугаар сард төсөвт тусгаж, залруулсан асуудал юм байна. Мөн Бумбын тахилгыг 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Report.mn

Харин Сангийн сайд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж, санхүүжлэхгүй байх талаар чиглэлийг өгчээ. Бас нөгөө яригдаж байгаа асуудал бол яамны автомашин ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээтэй байсны улмаас сайдын аюулгүй байдлыг хангах үүднээс 1-2 удаа албан ажлаар хөдөө явахад нь хувийн автомашинд нь шатахуун хийж, холбогдох журмын дагуу шатахууны тооцоог бодсон гэж мэдээлж байна.

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1802