БНСУ-д суралцах “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ“-тэй ОЮУТНУУД D ангиллын виз шинээр мэдүүлэх боломжтой

Arslan.mn

БНСУ-д суралцаж байгаад Монгол Улсдаа түр хугацаагаар ирээд COVID-19 тархалтын улмаас нислэг цуцлагдан Солонгос улсад оршин суух хүчинтэй хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхөж буй оюутнуудад хандан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ. 

Түр хугацаагаар ирсэн оюутнууд сургуульдаа эргэн суралцахын тулд гадаад иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хилээр нэвтрэх ёстой байдаг.

Хэрэв нислэг зогссонтой холбоотойгоор хилээр нэвтэрч чадаагүй байхад оршин суух үнэмлэхний хугацаа нь дууссан тохиолдолд Элчин сайдын яаманд шинээр оюутны виз мэдүүлнэ.

БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс Монгол оюутнуудад виз мэдүүлэх хөнгөвчилсөн журмаар виз мэдүүлэх буюу зөвхөн “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” байхад л визээ мэдүүлэх боломжтой болгож дэмжлэг үзүүлж байгаа билээ. Энэхүү журмаар мэдүүлсэн тохиолдолд 3 хоногийн дотор хариуг олгож байна.

Зарим нэг сургуулиас тус гэрчилгээг олгохгүй байгаа талаарх гомдол их байгаа хэдий ч, Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” нь зайлшгүй шаардлагатай бичиг баримт учир заавал бүрдүүлж өгөх ёстойг анхааруулж байна.

Энэхүү гэрчилгээтэй холбоотойгоор БНСУ-ын Элчин сайдын яамнаас Солонгосын их, дээд сургуулиуд руу холбогдох “хуульд үндэслэн” “элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгох ёстойг анхааруулсан тул суралцаж буй сургуультайгаа холбогдож лавлахыг хүсье.

Доорх хүснэгттэй танилцан виз мэдүүлэх боломжтой оюутнууд нь сургуулиасаа элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээгээ авч элчин сайдын яаманд оюутны визээ мэдүүлэхийг хүсэж байна.

Уг хөнгөвчилсөн журам нь зөвхөн оюутны виз (D ангилал)-нд хамааралтай бөгөөд оюутны визээс бусад ангиллын визтэй иргэд Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу шаардлагатай бүх материалаа бүрдүүлж визээ мэдүүлэх болохыг анхаарна уу.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18124