Шаардлагатай тохиолдолд АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутныг дайчилна

Arslan.mn

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 1842 резидент эмч ажиллаж буйг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдээлэв. Шаардлагатай тохиолдолд ажиллах хүний нөөц хангалттай байгааг тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэмдэглэв. 

Тэрбээр, Долоон үе шаттайгаар зөвхөн Улаанбаатар хотын ойролцоо гэхэд халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах таван мянган орны тооцоо гарсныг тэмдэглэлээ. Тэдгээрт резидент эмч нараас гадна бусад эмч нарыг ажиллуулахын сацуу АШУҮИС-ийн төгсөх курсын оюутныг дайчлах зэргээр хүний нөөц хангалттай байгааг тэмдэглэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18130