СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин өнхөрч, урд байсан зорчигчийн амь насыг хохироожээ

2020.03.23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт 3 хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, /2020.03.25/-ны өдрийн 14:36 минутын орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3-р багийн нутаг “Наймаа замын эх” гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироожээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг сонор сэрэмжтэй байж, автомашиныг бүрэн зогссон эсэхэд хяналт тавихыг сэрэмжлүүлж байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18137