Лхагва гаригт нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Тэдгээр долоон төрлийн татварт автомашины онцгой албан татварын нэмэгдэл орж байгаа юм. Ингээд Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2017 оны Төсвийн тодотголд автомашины онцгой албан татварыг хэрхэн нэмэхээр байгааг инфографикаар хүргэе.
Эх сурвалж: news.mn