Монголд амьдардаг солонгос иргэд УОК-т 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Arslan.mn

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өчигдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна.

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д дөрөвдүгээр сарын 15- нд болох парламентын сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18233