ӨНӨӨДӨР Ерөнхий сайд ОУВС-гийн ХӨТӨЛБӨРИЙГ хэрэгжүүлэх тухайд МЭДЭЭЛЭЛ хийнэ

Report.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн хамтын ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.

Түүний мэдээлэлд "Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр эргэн төлөх хуваарьтай байсан Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын бондын 475.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээг Засгийн газрын шинэ бондоор шууд солих, мөн 124.0 сая ам.доллартай тэнцэх Засгийн газрын шинэ бонд арилжаалан эргэн төлөлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд ОУВС-тай уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон нь гол түлхэц боллоо. Олон улсын санхүүгийн зах зээлд энэхүү бондын арилжааг зарлахад нийт 3.3 тэрбум ам.долларын буюу 27 дахин их дүнтэй санал ирж, улмаар долоон жилийн хугацаатай, жилийн 8.75 хувийн хүүтэйгээр борлуулж чадсанаар Монгол Улс олон улсын зах зээл дэх байр сууриа хадгалж чадсан. Энэ нь цаашид Монгол Улс руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн сектор гадаад зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө босгох зэрэгт эерэг нөлөөг үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1825