УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ дөнгөж сая УИХ-ын даргад өгчээ. 

Түүний хүсэлтийг ирэх Даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна. 

Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хоёр ААН-д нийт 3 тэрбумын зээл олгосон нь нотлогдсон байдаг. Шүүхээс түүнд хилийн хориг тавиад байгаа. Улмаар түүнд хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18258